HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Байгууллагын соёл
- 2024 / 04 / 08
БИЧИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ 10 ЗӨВЛӨГӨӨ


Нэг.  Хэрхэн дүрслэгдэж байгааг анзаарах. Таны тархины баруун тал дүрслэж боддог бөгөөд бичих явцдаа та энэ дүрслэлийг үгээр илэрхийлдэг юм.  Энэ үйл явц ихэвчлэн маш хурдан хугацаанд болж явагддаг учир бид анзаардаггүй.  Хэрвээ бид үүнийг анзаарч чадвал,  илүү бүтээлч сэтгэж чадах юм.  Үүнийг "гурав дахь нүд/билэгийн нүд"  буюу "төсөөлөн бодох ба эргэн санах нүд" гэж нэрлэх болжээ. 

 

Хоёр.  "Шавар зуурах" буюу "Мөр гаргах"

Эхлээд бичсэн нооргийг "шавар" буюу түүхий эд, эс бөгөөс "мөр гаргах" гэж нэглэж болно.

Таны бичсэн эхний ноорог тун онцгүй болсон бол санаа зовох хэрэггүй.  Бичих үйл явц тань амжилттай явагдаж байна гэж ойлгож болно.  Харин, хэрвээ та ямар нэг гайхалтай санаа хүлээгээд ноорог цаас чинь хоосон байгаа бол та юу ч бичиж чадахгүй тул хамаагүй бичиж эхэл.  "Шавар зуур"

 

Гурав.  Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих  

Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай.  Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.  Үүнийг толгойдоо бус цаасан дээр бодох гэж томьёолдог ажээ.

     

Дөрөв: Бичих зүйлсээ жагсаах

Жагсаалт гаргах нь "brainstorming" хийх нэг хэлбэр бөгөөд бичлэгийг тань нэмэгдүүлэхэд тусалдаг, илүү "зугаатай" арга юм.  Ялангуяа та бичиж буй зүйлийнхээ аль нэг хэсэгт очоод гацсан бол энэ аргыг хэрэглээрэй.  Ингэснээр бичсэн зүйлээ дахиж шинжлэх, баяжуулахад тань тус болох амой.

     

Тав. Ижил төстэй үгийн толь "thesaurus" хэрэглэх

 Бичих зүйлсээ жагсаан бичихэд тань ижил төстэй үгийн толь "thesaurus" тун хэрэг болох болно.

     

Зургаа.  Өдөр бүр ямар нэг зүйл бичихээс өдрийг эхлүүлж байх

Хэрвээ өглөө бүр орноосоо босмогцоо доод тал нь нэг хуудас ямар нэг зохион бичлэг хийгээд дадчихвал зохион бичлэг хийнэ гэдэг толгой өвтгөсөн асуудал байхаа болих болно.  Мөн тэр өдөртөө та илүү анхааралаа төвлөрүүлэх чадвартай, илүү тайван байх болно.

     

Долоо. WIG буюу Боломжгүй  Зорилго тавих - Шилдэг зорилго ихэвчлэн бодит биш байдаг

Ийм зорилго нь сэтгэл хөдөлгөж сонирхол нэмэгдүүлдэг.  Тэгээд энэ зорилгынхоо төлөө зүтгэх нь таныг илүү махруу хичээллэхэд хүргэх болно.  Жишээ нь ном, жүжиг  бичих, сэтгүүлд нийтлэл бичигч болох гм зорилго тавиад үзээрэй.


Тэвчээртэй зүтгэсэний үр дүнд та зорилгодоо хүрэх болно.  Хэдийгээр бүтэшгүй зорилгодоо хүрээгүй байж болох ч түүнээс хамаагүй илүү, төсөөлж байгаагүй зорилгодоо хүрсэн байх болно.


Энэ зөвлөгөөг туршиж үзье гэж байгаа бол та тавьж байгаа зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл таны тархины баруун хэсэг таны ухамсарт мэдэгдээгүй оюун санаа, нуугдмал сэтгэхүй туслах болно.

     

Найм: Бичих болон засварлах хоёрыг зэрэг бүү хий

Эхлээд бич, дараа нь засварла.  Бичиж байх явцдаа засахад цаг зараад байвал таны гараас юу ч гарахгүй. Бичих нь найзтайгаа "буу халах" тай адил хялбар зүйл байх ёстой.  Хэрвээ тиймгүй бол, бичих гэж буй зүйлээ цаасан дээр/компьютертээ бичихээсээ өмнө бодож байхдаа толгойдоо засах гэж оролдоод байгаагаас болж байгаа юм.

     

Ес.  Бичих гэж тэмцэж шаналах нь сайны тэмдэг

Тэмцэж шаналаж байгаад дараа нь чөлөөлөх/ өөрт тавьдаг өндөр шаардлагаасаа бууж өгөх үйл явц нь таны бичих чадварыг өөр түвшины ойлголтод хүргэдэг.  Энэ туршлага танд тухайн зүйлийг өөр талаас харахад туслах болно.  Өөрөөр хэлбэл, хичнээн өөрт тань тухайн үедээ таалагдахгүй байсан ч хамаагүй та бичиж чаддаг болно.  Ингэж өөрийгөө хавчигдмал хайрцагнаасаа чөлөөлж сурвал таньд бичнэ гэдэг гайхамшиг болж хувирах болно.  Гэнэт таны онгод ороход л бичих гэсэн зүйлээ гялалцтал дуусгаж орхих болно.  Энэ үеэс хойш магадгүй өөртэйгөө тэмцэж, шаналах үе дахин гарах боловч үүнээс болж бичих үйл явцаа зогсоохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах чадвартай болсон байх болно.

     

Арав.  Сайн бичих = Үнэн сэтгэлээсээ бичих

Үнэн сэтгэлээсээ бичнэ гэдэг олны өмнө хувцасаа тайлах мэт ичмээр, өөрийн бичсэнээ хүнтэй хуваалцахаас санаа зовох асуудал гардаг.  Энрэнгүй ханд.  Эхлээд өөртөө.  Тэгээд бич.  Өөртөө зориулаад.  Ингэж бичихэд урам зориг шаардагддаг.

БИЧИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ 10 ЗӨВЛӨГӨӨ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 07
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Хүнтэй нөхөрсөг байх урлагаас суралцъя
Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
- 2024 / 04 / 27
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
-2023 / 07 / 26
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото